AssetBoxAssetBox
Татах
Windows · Принтерийн агент

AssetBox
Printer

Dashboard-аас илгээсэн шошгыг оффисынхоо RFID принтерээр хэвлэж, чип бүрт байгууллагынхаа EPC-г шарна. Суулгаад холбоход хоёр минут — цаашид агент бүх зүйлийг өөрөө хийнэ.

Хувилбар 1.5.0 60.2 MB Windows 10 / 11 · 64-bit Нэмэлт суулгац шаардлагагүй
LEDEN LG966R EPC шарах Кирилл текст · QR Зөвхөн гарах HTTPS
Хэрхэн ажилладаг

Суулгах, холбох, хэвлэх — дөрвөн алхам

Агент нь принтертэй компьютер дээр ажиллаж, AssetBox үүл рүү өөрөө холбогдоно. Серверээс принтер рүү ямар ч холболт орж ирэхгүй — оффисын сүлжээнд порт нээх шаардлагагүй.

01

Татаж суулга

Zip-ийг задлаад AssetBoxPrinter.exe-г ажиллуул. Принтерийг USB-ээр залгаж, LEDEN драйверийг суулгасан байна.

02

Хослуулах код ав

Dashboard → ТөхөөрөмжХослуулах код. 6 оронтой код гарна; кодыг үүсгэсэн салбарт принтер бүртгэгдэнэ.

03

Агентад кодоо оруул

Эхний ажиллуулалтад агент кодыг асууна. Оруулмагц принтер «printer» төрлөөр бүртгэгдэж, түлхүүр нь зөвхөн энэ компьютерт хадгалагдана.

04

Dashboard-аас хэвлэ

Хөрөнгө сонгоод Хэвлэх. Агент ажлыг автоматаар авч, шошго хэвлэн EPC-г шарж, dashboard-д «хэвлэсэн» гэж тэмдэглэнэ.

Боломжууд

Хэвлэх бүрд байгууллагын EPC чип дотор шингэнэ

Factory EPC-ээр биш, AssetBox-ийн дугаарлалтаар. Тиймээс уншигч таг бүрийг байгууллага, ангилал, дугаараар нь шууд таньдаг.

Автомат дараалал

Агент асаалттай л бол dashboard-аас илгээсэн ажлыг өөрөө татаж хэвлэнэ. Унтраалттай үед ажил хүлээгдэж, асмагц үргэлжилнэ.

EPC шарах

Шошго бүрийн чипэнд серверийн олгосон 24 тэмдэгт EPC бичнэ. Ажлын явц шошго тутамд серверт бүртгэгдэж, тасалдвал үлдсэнээс нь үргэлжилнэ.

Кирилл текст ба QR

Нэр, дугаар, хариуцагч, байршил кирилл фонтоор, QR код тэмдэгтэй — 54×34 мм RFID шошгонд. Шошгоны загварыг агент дотроо чирж засна.

Салбарын хамрах хүрээ

Принтер аль салбарын кодоор холбогдсон, тэр салбарын дарааллыг л авна. Олон салбартай байгууллага салбар бүртээ агент ажиллуулна.

Аюулгүй байдал

Зөвхөн гарах HTTPS холболт. Төхөөрөмжийн түлхүүр Windows-ийн хамгаалалтаар (DPAPI) шифрлэгдэн зөвхөн тухайн компьютер, хэрэглэгчид хадгалагдана; dashboard-аас хэдийд ч цуцална.

Лог ба оношилгоо

Ажил бүрийн явц дэлгэцэн дээр, дэлгэрэнгүй лог өдөр тутмын файлд. Туршилтын горимоор шошгыг хэвлэхгүйгээр урьдчилан харна.

Суулгах

Шаардлага ба суулгах заавар

Үйлдлийн системWindows 10 (1809 буюу дараах) эсвэл Windows 11, 64-bit. Админ эрх шаардлагагүй.
.NET runtimeШаардлагагүй — програм өөртөө агуулсан (self-contained).
ПринтерLEDEN LG966R RFID label printer, USB. LEDEN-ий Windows драйвер суулгасан байх. Шошго: 54×34 мм UHF RFID inlay-тэй.
СүлжээГарах HTTPS (443) → api.asset-box.mn. Орох порт, VPN шаардлагагүй.
AssetBox дансХослуулах код үүсгэх эрхтэй dashboard хэрэглэгч (админ эсвэл хөрөнгийн менежер).
  1. Zip файлыг татаад C:\AssetBox\Printer гэх мэт хавтсанд задал (Program Files биш — шинэчлэлт хийхэд хялбар).
  2. AssetBoxPrinter.exe-г ажиллуул. Тохиргооноос «Windows-той хамт асаах»-ыг идэвхжүүлбэл компьютер асахад агент өөрөө tray-д ажиллана.
  3. Dashboard-аас авсан 6 оронтой хослуулах кодоо оруул. Принтерийн нэр (жишээ нь «МХТС принтер») өг.
  4. «Туршилт» горимд нэг шошго урьдчилан хараад, дараа нь бодит хэвлэлт хий. Ногоон ✓ гарвал бэлэн.
Windows SmartScreen анхааруулга. Програм гарын үсэггүй тул анх ажиллуулахад «Windows protected your PC» гарч болно. More info → Run anyway дарна. Файл зөвхөн asset-box.mn-ээс татагдсан бол аюулгүй — доорх SHA-256-тай тулгаж болно.
Дахин суулгах / компьютер солих. Dashboard → Төхөөрөмж → тухайн принтер дээр «Дахин холбох код» үүсгээд шинэ компьютерт оруулна. Хуучин түлхүүр автоматаар хүчингүй болно, ажлын дараалал алдагдахгүй.
Олон принтер. Салбар бүрт нэг агент. Нэг компьютерт нэг л агент ажиллана.
Түгээмэл асуулт

Асуулт, хариулт

Агент унтраалттай байхад dashboard-аас хэвлэвэл яах вэ?

Ажил «хүлээгдэж буй» төлөвтэй дараалалд үлдэнэ. Агент асмагц хэдхэн секундын дотор авч хэвлэнэ. Dashboard-ын Төхөөрөмж хуудаснаас ажлыг цуцалж эсвэл дахин дараалалд оруулж болно.

Хэвлэлтийн дундуур цаас дуусвал?

Агент шошго бүрийн явцыг серверт тэр даруй бүртгэдэг. Цаас солиод ажлыг үргэлжлүүлэхэд зөвхөн хэвлэгдээгүй хөрөнгүүд гарна — давхардахгүй.

Өөр брэндийн принтер ашиглаж болох уу?

Одоогоор LEDEN LG966R (APL команд хэл) дэмжигдэнэ. Zebra зэрэг RFID принтер шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу — агентад нэмэх боломжтой.

Түлхүүр хаана хадгалагддаг, хэн харах вэ?

Төхөөрөмжийн түлхүүр агент суусан компьютерт, зөвхөн тухайн Windows хэрэглэгчийн профайлд шифрлэгдэн хадгалагдана. Серверт зөвхөн hash нь бий. Dashboard-аас «Түлхүүр солих» дарвал хуучин нь тэр даруй хүчингүй болно.

Шинэчлэлтийг хэрхэн авах вэ?

Агент өдөрт нэг удаа шинэ хувилбар байгаа эсэхийг шалгаад дэлгэц дээр мэдэгдэнэ. Энэ хуудаснаас шинэ zip-ийг татаж хуучин файлууд дээр нь задлахад тохиргоо, холболт хэвээр үлдэнэ.

Байгууллагад хэрхэн бүртгүүлэх вэ?

AssetBox-ийн данс байгууллага бүрт тусдаа. Танай байгууллага AssetBox ашигладаггүй бол холбоо барих хэсгээс хүсэлт илгээнэ үү.

Татаж авах

AssetBox Printer 1.5.0

Windows 10 / 11 · 64-bit · нэг zip, суулгац шаардлагагүй.

Татсан файлаа шалгах: PowerShell-д Get-FileHash .\AssetBoxPrinter-1.5.0-win-x64.zip — доорх SHA-256-тай ижил байх ёстой.

Хувилбар
1.5.0
Огноо
2026-09-07
Файл
AssetBoxPrinter-1.5.0-win-x64.zip
SHA-256
9f3fe12659840317a763aa95e5e53e53b6529b8e0b80ed75139d7af8b27dc147
  • Автомат хэвлэлт: dashboard-аас илгээсэн ажлыг агент өөрөө авч хэвлэнэ (унтраах боломжтой)
  • Хослуулахдаа принтерийн нэр өгч, dashboard-д «printer» төрлөөр бүртгэгдэнэ
  • Төхөөрөмжийн түлхүүр Windows DPAPI-аар шифрлэгдэн зөвхөн энэ компьютерт хадгалагдана
  • Tray дүрс: цонхыг хаахад агент ажилласаар байна; Windows-той хамт асаах сонголт
  • Өдөр тутмын лог файл (%LOCALAPPDATA%\AssetBox\logs) ба шинэчлэлт шалгах
  • Нэг файл, .NET суулгах шаардлагагүй (self-contained, 64-bit)